top of page
background.png

МАНДАЛЫН
БАТ-ОЧИР

МОНГОЛ ШУУДАНГИЙН АНХНЫ
МАРКИЙГ САНААЧЛАГЧ

1895-1938
sign.png
82468902_9934415.png

ЭРХҮҮ ХОТЫН ЦАХИЛГААН МЭДЭЭНИЙ СУРГУУЛЬ

ХИАГТ, НИЙСЛЭЛ ХҮРЭЭ, ЗАМЫН ҮҮДИЙН ЦАХИЛГААН МЭДЭЭНИЙ   ХОРООНД НЭВТРҮҮЛЭГЧ

АРДЫН ЗАСГИЙН ШУУДАН БИЧИГ, ЦАХИЛГААН МЭДЭЭНИЙ ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА, ХОЛБООНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ 

МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮН

МОНГОЛ ТЭЭХИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА, ХЭЛТЭС ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛ, 2-Р БААЗЫН ДАРГА

1916-1918

1918-1921

1921-1923

1923-1926

1926-1938

PROFESSIONAL 

МАНДАЛЫН БАТ-ОЧИР
НАМТАР

Мандалын Бат-Очир 1895 онд Амгаланбаатарт /Их шавь, Хэрлэн отог, Сэрээтэрийн арван/ төрсөн. Манжийн захиргааны үед Монгол , Хятад хэлний сургуульд суралцаж, улмаар Оросын монголч эрдэмтэн Цэвээнжамсрановын байгуулан удирдаж байсан Нийслэл хүрээн дэхь Оросын консулын дэргэдэх орос сургуульд суралцаж Цэвээнжамсрановын дэмжлэгээр 1913 оны 05 сарын 17-нд Эрхүү хотод очиж, Н.Жадамба, Г.Гүрсэд, Гараммядаг, Т.Лонтоон, Г.Найдансүрэн, Ж.Сүхбаатар, Д.Сэрээтэр, Х.Чойбалсан нарын найман хүүхдийн хамт А.М.Кладищевагийн нэрэмжит сургуульд суралцаж 1916  оны 05 сарын 07-ны 147 тоот үнэмлэхийг авч сургуулиа төгссөн.

Марк

МАРК

​Маркийн тайлбар: Ардын засгийн газрын Цахилгаан мэдээ, шуудан бичгийн хорооны дарга Мандалын Бат-Очир нь Монгол улсад шуудангийн анхны маркийг гаргах санал дэвшүүлж, улмаар 1923 оны 11-р сарын 23-ны өдрийн 44-р тогтоолоор анхны марк гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ үед Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гаргаагүй байсан тул нэрлэсэн үнийг 1,2,5,10,20,50 цент болон 1 доллараар илэрхийлэн, 1924 оны 7-р сарын 01-нд "Элдэв-Очир" сэдэвт марк Монгол шуудангийн гүйлгээнд гаргасан түүхтэй. "Элдэв-Очир" буюу "Нацагдорж" нь дотроо зөрүүлэн байрлуулсан хоёр "Очироос бүрддэг бөгөөд, хэзээ ч салшгүй бат бэх, дийлдэшгүйн бэлэгдэл болдог. Монгол маркийн түүхэнд "Элдэв-Очир”-ыг Монгол маркийн 50, 60, 70, 80, 90, 95 жил болон Монгол улс, Их Британи, Умард Ирландын хаант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил хэлхээ маркт дүрслэн оруулсан.  ДЭЛГЭРЭНГҮЙ>>
 
abstract-smooth-empty-grey-studio-well-use-as-backgroundbusiness-reportdigitalwebsite-temp
2025_01_13 21_32 Office Lens (1)-new.jpg

МАНДАЛЫН БАТ-ОЧИР
НАМТАР

             Мандалын Бат-Очир 1895 онд Амгаланбаатарт /Их шавь, Хэрлэн отог, Сэрээтэрийн арван/ төрсөн. Манжийн захиргааны үед Монгол , Хятад хэлний сургуульд суралцаж, улмаар Оросын монголч эрдэмтэн Цэвээнжамсрановын байгуулан удирдаж байсан Нийслэл хүрээн дэхь Оросын консулын дэргэдэх орос сургуульд суралцаж Цэвээнжамсрановын дэмжлэгээр 1913 оны 05 сарын 17-нд Эрхүү хотод очиж, Н.Жадамба, Г.Гүрсэд, Гараммядаг, Т.Лонтоон, Г.Найдансүрэн, Ж.Сүхбаатар, Д.Сэрээтэр, Х.Чойбалсан нарын найман хүүхдийн хамт А.М.Кладищевагийн нэрэмжит сургуульд суралцаж 1916  оны 05 сарын 07-ны 147 тоот үнэмлэхийг авч сургуулиа төгссөн.

                            1916-1918    онд. Эрхүү хотын цахилгаан мэдээний сургууль
                            1918-1921    онд Хиагт, Нийслэл хүрээ, Замын үүдийн цахилгаан мэдээний хороонд

                                                 нэвтрүүлэгч
                            1921-1923   онд Ардын засгийн шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий  хорооны

                                                 дарга,  Холбооны  сургуулийн захирал 
                            1923-1926  онд  Монгол банкны ерөнхий хорооны гишүүн
                            1926-1938  онд Монгол тээхийн ерөнхий хорооны дарга, хэлтэс эрхэлсэн түшмэл,

                                                 2-р баазын дарга

 

              Д.Сүхбаатарын хамт Барон Унгерний үлдэгдлийг устгах үйл хэрэгт оролцож байсан. Монгол ардын намд 1921 онд батлан даалтгүй элссэн. Цэргийн сурган боловсруулах газар сургагч байсан.
М.Бат-Очир нь Г.Гүрсэд, Н.Жадамбаа, Г.Найдансүрэн, Ж.Сүхбаатар нарын хамт анх залуучуудын эвлэлийг байгуулах саналыг үүсгэж, 1921 оны 08 сарын 25-нд тэр үеийн 10-р хорооны 238 тоот нөхөр Г.Гүрсэдийн хашаанд хуралдаж эвлэлийг байгуулан, ерөнхий хороонд нь Х.Чойбалсан, Г.Гүрсэд, Н.Жадамба, Ж.Баваасан нарын хамт сонгогдож байсан. 1922 оны зун Монголын хувьсгалт залуучуудын нэгдүгээр их хурлаар тэргүүлэгчээр сонгогдож байжээ.
М.Бат-Очир харилцаа холбоонд ажиллахдаа шинэ тулгар тогтсон засаг төр, ард түмнийг харилцаа холбоогоор үйлчлэх, хязгаар нутгийг холбоожуулах, холбооны боловсон хүчнийг бэлтгэх, өртөө шуудангийн албыг зохион байгуулж хөгжүүлэхэд онцгой анхаарч, шуудангийн анхны марк гаргахыг санаачлан хэрэгжүүлсэн.


             Түүнчлэн улсын дотоод ба гадаад оронд явуулах зүйлийн төрөл, түүний хэмжээ, шуудан цахилгаан мэдээ, телефон ашиглалтын үнийн жагсаалт, цахилгаан шуудангийн төв байгууллага, олон салбар хороодын дүрэм, холбооны ашиглалтын товч заавруудыг боловсруулан хэвлүүлжээ.
Цахилгаан холбооны боловсон хүчин бэлтгэх анхны курсыг М.Бат-Очироор удирдуулан 15 хүнтэйгээр байгуулж 1921 оны 10-р сараас хичээллүүлсэн нь үндэсний холбоочдыг бэлтгэх суурь нь болсон.
Ардын засгийн газрын 1922 оны 04-р сарын 28-ны 18-р тогтоолоор цахилгаан мэдээний курсыг холбооны сургууль болгон өөрчилж  анхны захирлаар нь цахилгаан шуудан холбооны ерөнхий хорооны дарга М.Бат-Очир хавсран ажиллаж байжээ.


               М.Бат-Очирыг ажлын шаардлагаар Ардын Засгийн газрын тэргүүлэгчдийн 1923 оны 12-р сарын 25-ны өдрийн 55-р хурлын тогтоолоор Сангийн яамны төлөөлөгч болгон Монгол банкны ерөнхий хорооны гишүүнээр шилжүүлэн ажиллуулсан. Эндээс банкны Бат-Очир гэж  олонд алдаршсан хүн юм.
М.Бат-Очир нь Монгол банк байгуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан бөгөөд мөнгөн тэмдэгтийн тавьт, зуутын дэвсгэртүүд дээр гарын үсэг нь зурагдсан байдаг.


              М.Бат-Очир Монгол Ардын намын III их хуралд зөвлөх эрхтэй төлөөлөгчөөр оролцож 1924 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр хуралдаан дээр “Улсын Худалдаа ба Аж үйлдвэрийн банкны ажлын тухай” илтгэл тавьж байсан.


             Монгол тээхийг 7-доож машинтай анх байгуулагдахад нь даргаар нь томилогдон ажиллаж, монгол оронд авто тээврийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж явсан юм.
М.Бат-Очирын гавьяа зүтгэлийг төр, засаг өндөр үнэлж БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын тогтоолоор Ардын Үндэсний хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор шагнаж байжээ.
Ийнхүү үр бүтээлтэй ажиллаж 2-р авто баазын дарга байх үед нь 1938 оны 02-р сарын 8 нд улс төрийн хилс хэргээр баривчлан 1938 оны 04-р сарын 15-ны өдөр онц бүрэн эрхт комиссын хурлын 14-р тогтоолоор шүүх цаазны бичгийн 43,44,45-р зүйлээр буудан алах  ялаар шийтгэн гүйцэтгэсэн байгаа.

 

Баривчлагдан явах үед:
 
том хүү               Дашдондог 16 настай 
том охин           Цэнд-Аюуш 13 настай 
бага охин          Балдан 9 настай 
дунд хүү            Цэрэнпил 6 настай
хүү                       Гүрбазар 3 настай 
бага хүү             Ширчин төрөөд 7хонож байжээ.

М.Бат-Очирын хэргийг үндэслэлгүй хэмээн үзэж 1966 оны 05-р сарын 20-ны өдөр Улсын Дээд Шүүхийн бүгд хурлын 07-р тогтоолоор цагаатгасан юм.
 

Намтар
Холбоо барих
ХОЛБОО БАРИХ

14251, МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ,СҮХБААТАР ДҮҮРЭГ 5-Р ХОРООЛОЛ УСНЫ ГУДАМЖ 8 БАЙР 28 ТООТ

УТАС: 976-88112865

EMAIL: batochirsan@gmail.com

  • White Facebook Icon

Make a donation

This is your campaign description. It's a great place to tell visitors what this campaign is about, connect with your donors and draw attention to your cause.

Frequency

One time

Monthly

Amount

₮ 10,000

₮ 100,000

Other

ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГУУД

2ffbb683-4951-4175-b6e5-a520ac19d0d9.jfif

© 2025 by SlimNeo. Powered and secured by Barochirsan

bottom of page